top of page

Spikes Asia 2025 оны финалистуудыг зарлалаа. Австрали, Энэтхэг улсууд түүчээлэн, Япон улс удаалж байна.

2025 оны 3-р сарын 20Ази Номхон далайн бүс нутгийн хамгийн нэр хүндтэй, маркетинг, бүтээлч сэтгэлгээний өндөр амжилтыг үнэлдэг Spikes Asia наадмаас 2025 оны финалистуудыг зарлалаа. Энэ онд нийт 20 улсаас 2759 бүтээл шагналд нэр дэвшүүлснээс 613 бүтээл эцсийн шалгаруулалтад үлдэж, бүс нутгийн хамгийн өндөр хүлээлт бүхий бүтээлч брэндийн харилцааны шагналын төлөө өрсөлдөх юм. Австрали, Энэтхэг улсууд хамгийн олон бүтээлээр эцсийн шалгаруулалтанд үлдсэн бөгөөд Япон улс тэдний араас удаалж байна. Spikes Asia шагналын эздийг 4-р сарын 24-ний Пүрэв гарагт Сингапур хотын Swissôtel The Stamford зочид буудалд болох ёслолын үеэр тодруулна. Мөн тус арга хэмжээний үеэр Samsung Electronics компанид 2025 оны "Оны шилдэг зар сурталчилгаа" шагналыг албан ёсоор гардуулах болно.


Brand Experience & Activation Shotlist: Social Behaviour & Cultural Insight HONORING HERSTORY: THE FIRST WOMAN-NAMED STREET UNITEL TELECOMMUNICATIONS UNITEL

Spikes Asia-ийн захирал Мэнди Нео: "Энэ жил финалд шалгарсан шилдэг бүтээлүүд нь Ази Номхон далайн бүс нутгийн гайхамшигтай бүтээлч байдал, үр дүнтэй маркетингийн төлөөлөл болсон шилдэг бүтээлүүд багтлаа. Бидэнд ирүүлсэн бүтээлүүдийн чанар, цар хүрээ нь брэндийн харилцаа холбооны дэвшилтэт хэлбэрүүдийг тусгасан бөгөөд, шинэлэг өнцөг, хүчирхэг түүхүүдийг тусгаж өгсөн. Шалгарсан оролцогчдодоо баяр хүргэж, 4-р сарын шагнал гардуулах ёслолоор ялагчдыг тодруулахыг тэсэн ядан хүлээж байна." гэжээ.


LIONS-ийн шагнал хариуцсан Олон Улсын Захирал Мариан Брэннелли: "Бүтээлч байдал нь Ази-Номхон далайн бүс нутгийн инноваци, нөлөөллийн гол хөдөлгөгч хүч хэвээр байна. Spikes Asia шагнал нь бүс нутгийн маркетинг, бүтээлч салбарын шилдэг жишгийг тогтоодог бөгөөд энэ жилийн финалистууд нь тухайн салбарыг тодорхойлж буй өвөрмөц шинж чанар, соёлын онцлогийг тусгасан, дэлхийн түвшний ур чадварыг харуулсан бүтээлүүдээр дүүрэн байлаа. Бүс нутгийн брэндүүд болон агентлагууд үр дүнтэй өөрчлөлт бий болгох бүтээлч хязгаарыг тэлж буйг харах нь гайхалтай сайхан байна. Бид ялагчдыг зарлан, шагнал гардуулан, амжилт үр дүнгээ хамтдаа тэмдэглэх мөчийг тэсэн ядан хүлээж байна." гэлээ.


Финалистуудын жагсаалт, шалгарсан бүтээлүүдийг www.lovethework.com/work-awards/awards/spikes-asia линкээр орж үзээрэй. Шилдэг бүтээл тодруулан шагнал гардуулах Spikes Asia Awards Ceremony ёслол 2025 оны 4-р сарын 24-нд Swissôtel The Stamford зочид буудалд болох бөгөөд хэрхэн оролцох талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.

 
 
 

Commentaires


About Us

Adjournal is an independent creative and marketing platform amplifying the voice of Central Asia. Founded in Mongolia, we cover the region’s most exciting stories in branding, advertising, digital transformation, and creative innovation. We interview game-changing CMOs, showcase bold campaigns, and connect emerging talent with leading agencies. From Cannes Lions to grassroots studios, we champion creativity with purpose. Adjournal is building a home for bold ideas, real insight, and creative leadership across Central Asia. We’re always looking for new contributors to help shape conversations around branding, marketing, creativity, and innovation. Join the Voice of Central Asia’s Creative Future!

Become a contributor

adjournal 2025 all black logo.png

Adjournal Asia

Media/news company

Adjournal is an independent creative and marketing platform amplifying the voice of Central Asia. Founded in Mongolia, we cover the region’s most exciting stories in branding, advertising, digital transformation, and creative innovation.

Contact: info@adjournal.org
Phone: +976 94969498, 80778128

SOCIALS

  • Facebook
  • Instagram
  • Linkedin
bottom of page