top of page

CookDo соус: Хөргөгчин доторх хүний толгой кампанит ажил

ree

Adjournal.org-оос хүргэж байна! "Байцааг сонингоор бооход хүн шиг харагдана" гэх энгийн санаагаар энэхүү төсөл нийгмийн сүлжээнүүдэд халуун сэдэв болж, олон хүнийг туршиж үзэхэд хүргэжээ. Мөн айл бүрт байгаахөргөгчийг медиа суваг болгон хувиргах бүтээлч шийдэл болсон байна.

"CookDo®︎" соусны борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор "Буцалсан байцаа" хэмээх жорыг бүтээжээ. Гэвч байцаа өөрөө хүнсний хаягдлын томоохон асуудал үүсгэдэг бүтээгдэхүүн бөгөөд судалгаанд оролцогчдын тал хувь нь байцаагаа буруу хадгалсанаас болж хэрэглэж амжилгүй хаядаг байна. 

Энэхүү асуудалд анхаарал хандуулан, Ajinomoto компани байцааны хүнсний хаягдлыг бууруулахын зэрэгцээ бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх кампанит ажил хэрэгжүүлсэн байна. Энэ нь соус сурталчлахаас гадна нийгэмд эерэг нөлөө үзүүлэх нийгмийн кампанит ажил болж чаджээ.


ree


Бүтээлч санаа

Кампанит ажлийн хүрээнд байцааг хүний толгой шиг харагдуулахаар боож өгчээ. Сонингоор боосон байцааг хөргөгчинд хадгалахад удаан хугацаанд мууддаг болохыг мэдсэнээс энэхүү санаа төрсөн юм. Учир нь сонин чийгийг удаан хадгалж, хуурайшихаас сэргийлдэг байна.

Ингээд хөргөгчинд хүний нүүр шиг харагдах анхаарал татахуйц дүрслэл бий болгож, хүмүүсийг үүнийг туршиж, сошиал медиа дээр хуваалцахыг санал болгов. Сонинд байршуулсан QR кодыг уншуулснаар "CookDo®︎" хясааны соус ашиглан амттай салат хийх жорыг үзэх боломжтой байв.



ree

Стратеги

Медиа зардлыг багасгахын зэрэгцээ хамгийн их хүрээг бий болгохыг зорьсон байна. Зар сурталчилгаа нь Японы байцаа үйлдвэрлэлээр алдартай бүс нутгуудын орон нутгийн сонинд нийтлэгдсэн бөгөөд "Хөргөгчин доторх хүний толгой" гэх хүчтэй визуал нь медиа сувгуудаар дамжуулан хоёрдогч тархалт үүсгэх зорилготой байв.

Эхний шатанд алдартай жүжигчний нүүрний зурагтай байсан бол хоёр дахь шатанд байцаа тариалагчдын нүүрний зурагтай сонинуудыг зах зээлд борлуулж, асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ бүтээгдэхүүнийг сурталчилсан юм.


ree

Гүйцэтгэл

"Буцалсан байцаа" гэх жорыг сурталчилсан үеэр орон нутгийн сонинд жүжигчдийн зурагтай сурталчилгааны сонинууд нийтлэгдэж эхэлсэн. Хоёр дахь шатанд тариалангийн талбайгаас тариалагчдын зураг бүхий сонины сурталчилгааг нийтэлж, тэдний тариалсан байцааг уг сонингоор боож зах зээлд борлуулж эхлэв.


ree
ree

ree

ree

Үр дүн

"Хөргөгчин доторх алдартай жүжигчний нүүр" гэсэн дүрслэл нь сошиал медиа платформуудад ихээхэн хандалт авч, онлайн мэдээ болон телевизийн сувгуудад өргөн хүрээнд хөндөгджээ. Олон хүн байцааг боохыг туршиж үзсэн бөгөөд эдгээр сонинууд дуудлага худалдааны сайтуудад өндөр үнээр зарагдсан байна.

Энэхүү нийгмийн кампанит ажил нь нийт 189 вэб сайт болон 6 телевизийн нэвтрүүлгээр гарч, "CookDo®︎" хясааны соус нь зах зээлд №1 байр суурийг эзлэн амжилтад хүрчээ.

 
 
 

Comments


About Us

Adjournal is an independent creative and marketing platform amplifying the voice of Central Asia. Founded in Mongolia, we cover the region’s most exciting stories in branding, advertising, digital transformation, and creative innovation. We interview game-changing CMOs, showcase bold campaigns, and connect emerging talent with leading agencies. From Cannes Lions to grassroots studios, we champion creativity with purpose. Adjournal is building a home for bold ideas, real insight, and creative leadership across Central Asia. We’re always looking for new contributors to help shape conversations around branding, marketing, creativity, and innovation. Join the Voice of Central Asia’s Creative Future!

Become a contributor

adjournal 2025 all black logo.png

Adjournal Asia

Media/news company

Adjournal is an independent creative and marketing platform amplifying the voice of Central Asia. Founded in Mongolia, we cover the region’s most exciting stories in branding, advertising, digital transformation, and creative innovation.

Contact: info@adjournal.org

Room 505, Twin Tower, Seoul Street, Ulaanbaatar, Mongolia
Phone: +976 94969498, 80778128

SOCIALS

  • Facebook
  • Instagram
  • Linkedin
bottom of page