top of page

Apple компани Cannes Lions-ын "Оны шилдэг бүтээлч маркетер" шагналын эзнээр шалгарлаа.

2025 оны 3-р сарын 20 - Энэхүү нэр хүндтэй шагналыг Apple компаний тууштай шинэлэг, бүтээлч маркетингийн үйл ажиллагаа явуулсаар ирснийг үнэлэн олгож байна.

Cannes Lions Олон Улсын Бүтээлч Салбарын Фестивалиас Apple компанийг 2025 оны "Оны Шилдэг Бүтээлч Маркетер"-аар шалгарууллаа. Энэхүү нэр хүндтэй шагналыг 1992 оноос хойш жил бүр гардуулж байгаа бөгөөд урт хугацааны туршид гайхалтай бүтээл туурвин, Lion шагналыг удаа дараалан хүртсэн маркетеруудад олгодог юм. Apple компани энэхүү нэр хүндтэй шагналыг хоёр дахь удаагаа хүртэж байна.



Apple компани өнгөрсөн жил B2B болон B2C чиглэлийн олон брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээг хамруулсан кампанит ажлуудаараа Брэндийн Туршлага болон Идвэхжүүүлэлт (Brand Experience & Activation), Дижитал Уран Бүтээл (Digital Craft), Энтертайнмент, Видео Сурталчилгаа, Киноны Уран Бүтээл, Эрүүл Мэнд болон Сайхан Амьдрахуй, Салбарын Уран Бүтээл болон Медиа (Industry Craft болон Media) гэсэн найман төрөлд Lions шагнал хүртсэн нь бизнесийнхээ бүхий л цар хүрээнд бүтээлч чанарыг тууштай баримталж буйг батлан харуулсан юм.


Энэхүү нэр хүндтэй шагналын талаар LIONS-ын гүйцэтгэх захирал Саймон Күүк: Apple компани нь бүтээлч байдал, инновацийг эн тэргүүнд тавьдаг соёлыг хөгжүүлж чадсан нь үр дүнтэй маркетингийн талаар гүн гүнзгий ойлголттой болохыг харуулж байна. Apple-н удирдлагууд компаний соёлын хүрээнд хэрэглэгчидтэйгээ өвөрмөц бөгөөд сэтгэлийн холбоос үүсгэх маркетингийн контент хийхэд шаардлагатай сэтгэлгээг дэмждэг нь илэрхий байна. Оны шилдэг маркетер шагнал нь зоригтой, өвөрмөц, хил хязгаараас даван гардаг маркетеруудыг тодруулах зоилготой бөгөөд Apple энэ тал дээр тасралтгүй манлайлсаар байна” гэжээ.


Apple компанийн Маркетингийн Харилцааны Дэд Ерөнхийлөгч Тор Майрен Оны Шилдэг Маркетер болсон тухайд: “Манай онцгой авьяаслаг багийн хүсэл тэмүүлэл, бүтээлч байдлыг тодруулсан энэхүү шагналыг хүртсэндээ туйлын их баяртай байна. Apple компани цаг ямагт урлаг, технологийн огтлолцол дээр оршин тогтнож ирсэн бөгөөд бид бүтээлч сэтгэлгээгээ ашиглан хэрэглэгчдэдээ өөрсдийнх нь бүтээлч боломжийг нээх урам зориг өгөх контентыг бүтээхээр шамдан ажилладаг юм” гэжээ.


Сүүлийн дөрвөн жилийн туршид Apple компани Lions шагналыг удаа дараалан хүртсэн бөгөөд өнгөрсөн жил таван Lions шагнал хүртсэн "Shot on iPhone" кампанит ажил, Gold болон Silver Lion шагнал хүртсэн "Relax: Tractor" бүтээлээс гадна "The Underdogs: Swiped Mac", "TED LASSO: Fake Team. Real Partners.", "Fuzzy Feelings" зэрэг бусад онцгой бүтээлүүдээрээ шагнагдсан юм. Мөн сүүлийн гурван жилийн турш Apple компани нь LIONS-ийн Intelligence платформ болох The Work-ээр тодорхойлж, PwC-ийн аудит баталгаажуулалтаар шалгаруулдаг Cannes Lions-ын "Оны шилдэг брэнд"-ийн жагсаалтын эхний гуравт тогтмол шалгарсаар иржээ.



Өмнө нь "Оны Шилдэг Маркетер" шагналыг AB InBev, Burger King, Coca-Cola, Google, Heineken, IKEA, Mars, McDonald's, Samsung, Microsoft болон Unilever зэрэг компаниуд хүртэж байсан бөгөөд эдгээр компани тус бүр бүтээлч соёлыг үйл ажиллагааныхаа суурь болгож, тууштай бөгөөд дэлхийн түвшний бүтээлч байдал нь бизнесийн амжилтыг нэмэгдүүлдгийг баталж, Cannes Lions Фестивалиас олон удаа Lions шагналуудыг хүртсэн билээ.


Тор Майрен нь Cannes Lions-н үеэр илтгэл тавих бөгөөд фестивалийн сүүлчийн өдөр болох 2025 оны 6-р сарын 20-ны Баасан гарагийн шагнал гардуулах ёслол дээр Apple компанийг төлөөлөн шагналаа гардан авах юм. Cannes Lions наадмын тасалбарын төрөл, шагналын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.canneslions.com хаягаас авах боломжтой.



Comments


About Us

Adjournal бол маркетинг, медиа, бүтээлч салбарт өрнөж буй мэдээ, шинэлэг санаануудыг хүргэх эх сурвалж юм. Манай редакцын зорилго бол брэнд, зар сурталчилгааны мэргэжилтнүүдэд салбарын шинэ хандлага, шинэлэг шийдлүүдийг танилцуулж, бүтээлч үйл ажиллагааг дэмжих явдал бөгөөд мэргэжлийн ярилцлага, кейс судалгаа, стратегийн зөвлөгөө зэрэг өргөн агуулгатай контентыг танд хүргэнэ. 

Subscribe to get exclusive updates

adj logo.png

Adjournal Mongolia

Media/news company

🎉Creative community network and media channel. We cover trends, case studies, expert opinions, and events, fostering a vibrant community for industry growth and innovation.

Contact: info@adjournal.org
Phone: +976 94969498, 80778128

SOCIALS

  • Facebook
  • Instagram
  • Linkedin
bottom of page