top of page

Spikes Asia 2025 оны ялагчдыг зарлалаа

Австрали, Энэтхэг улс тус бүр таван Гран При, Казахстан анхны Гран При шагналаа хүртэв.

2025 оны 4-р сарын 24 – Ази Номхон далайн бүсийн хамгийн нэр хүндтэй бүтээлч маркетингийн Spikes Asia шагнал гардуулах ёслол өнөөдөр Сингапурт болж, энэ оны ялагчдыг зарлалаа. Австрали болон Энэтхэг улс тус бүр таван Гран При шагнал хүртсэн бөгөөд тэдний кампанит ажлууд нь бүтээлч эрх чөлөө, оновчтой стратегийг хослуулах замаар хэрэглэгчидтэй гүн гүнзгий түвшинд холбогдож чаджээ. Казахстан улсын агентлагууд анх удаа хоёр Гран При хүртсэн нь Төв Азийн бүтээлч салбар хүчтэй хөгжиж байгааг илтгэж байна.

Медиа салбарын Гран При шагнал хүртсэн бүтээл: RUH Fighting-ийн “The National Sport of Kazakhstan” – GFORCE (Алматы)
Spikes Asia-ийн чэйрмэн Филип Томас: "Энэ жилийн Spikes Asia шагналууд нь Ази Номхон далайн бүс нутгийн бүтээлч потенциалыг дахин батлан харууллаа. Өгүүлэмжээс хүчнээс авахуулаад инновацийн дэвшлийг тусгасан бүтээлүүд нь үзэгчийн сэтгэлд хүрэх ухаалаг шийдлээр дүүрэн байлаа. Казахстан улс анхны Гран При шагналаа авсан нь бүс нутгийн хувьд онцгой үйл явдал юм" гэсэн байна.

Spikes Asia-ийн захирал Мэнди Нео: "Энэ жилийн бүтээлүүдийн ялгарал, онцлогууд нь APAC бүсийн бүтээлч сэтгэлгээний хөгжлийг харуулж байна. Ялагчид нь бүтээлч ур чадварын хүчээр зөвхөн урам өгөөд зогсохгүй, хэмжигдэхүйц үр дүн бүхий өсөлт, нөлөөллийг бий болгож чаддаг болохыг харууллаа" гэжээ.

2025 оны Гран При хүртсэн бүтээлүүд:

  • Аудио ба Радио (68 бүтээл): 2 Алт, 1 Мөнгө, 3 Хүрэл, Гран При

    DB-ийн "Cold Call Back Service" – Special (Оакланд)


  • Брэнд Туршлага ба Идэвхжүүлэлт (323 бүтээл): 3 Алт, 7 Мөнгө, 14 Хүрэл

    Гран При – Silver Wolf Whiskey-ийн "The Match That Sells" – TBWA Thailand \ Juice (Бангкок)


  • Бүтээлч Худалдаа (60 бүтээл): 1 Алт, 1 Мөнгө, 2 Хүрэл

    Гран При – Goodman Fielder-ийн "Certified Toasters" – DDB New Zealand (Окланд)


  • Бүтээлч Өгөгдөл (36 бүтээл): 1 Алт, 1 Мөнгө, 1 Хүрэл

    Гран При – Gatorade-ийн "Turf Finder" – Leo (Мумбай)


  • Бүтээлч Үр Дүн (32 бүтээл): 1 Алт, 2 Мөнгө, 1 Хүрэл

    Гран При – ALDI-ийн "Shop ALDI First" – BMF (Сидней)


  • Бүтээлч Стратеги (134 бүтээл): 2 Алт, 4 Мөнгө, 7 Хүрэл

    Гран При – Meat & Livestock Australia-ийн "How the Unofficial State of the Nation saw Australian Lamb leap to new heights" – Droga5, Accenture Song (Сидней)


  • Дизайн (103 бүтээл): 1 Алт, 4 Мөнгө, 4 Хүрэл, Гран При

    Buckaroo Footwear-ийн "Fit My Feet" – McCann (Гургаон)


  • Дижитал Ур Чадвар (43 бүтээл): 1 Алт, 1 Мөнгө, 2 Хүрэл, Гран При

    World Heritage (Gunkanjima)-ийн "HERITAGE DATABANK" – Dentsu Inc. (Токио)


  • Шууд Маркетинг (198 бүтээл): 3 Алт, 5 Мөнгө, 9 Хүрэл

    Гран При – Nestlé-ийн "The KITKAT Break Chair" – VML (Сидней)


  • Энтертайнмент (101 бүтээл): 1 Алт, 4 Мөнгө, 4 Хүрэл, Гран При

    McDonald’s Japan-ийн "No Smiles" – TBWA\HAKUHODO (Токио)


  • Кино (328 бүтээл): 3 Алт, 9 Мөнгө, 11 Хүрэл, Гран При

    Ioniq-ийн "Night Fishing" – INNOCEAN / Hyundai Motor Company (Сөүл)


  • Кино Ур Чадвар (206 бүтээл): 4 Алт, 6 Мөнгө, 9 Хүрэл

    Гран При – Jindal Steel-ийн "The Steel Of India" – Early Man Film (Мумбай) / Kondurkar Studio (Дели)


  • Тоглоом (35 бүтээл): 1 Мөнгө, 1 Хүрэл, Гран При

    Spark New Zealand-ийн "Killabyte" – Colenso BBDO (Оакланд)


  • Glass: Өөрчлөлтийн Шагнал (23 бүтээл): 2 Glass Spikes

    Гран При – Vaseline-ийн "Transition Body Lotion" – Ogilvy (Сингапур)


  • Сайн Сайхны төлөөх Гран При: Visiongram-ийн "Visiongram" – Dentsu Inc. (Токио)


  • Эрүүл Мэнд (123 бүтээл): 2 Алт, 5 Мөнгө, 5 Хүрэл

    Гран При – Titan Eye +-ийн "Eye Test Menu" – Ogilvy (Бангалор)


  • Аж Үйлдвэрийн Ур Чадвар (55 бүтээл): 1 Алт, 1 Мөнгө, 3 Хүрэл

    Гран При – adidas-ийн "Yoga Village" – TBWA\GROUP CHINA (Шанхай)


  • Инноваци (35 бүтээл): 1 Алт, 1 Мөнгө, 2 Хүрэл

    Гран При – Pedigree-ийн "Adoptable, by Pedigree" – Colenso BBDO (Оакланд)


  • Хосолсон (23 бүтээл): 1 Мөнгө, 1 Хүрэл

    Гран При – Uber Eats-ийн "Get Almost, Almost Anything, Maybe Even Andy Murray" – Special (Сидней)


  • Медиа (233 бүтээл): 2 Алт, 5 Мөнгө, 12 Хүрэл

    Гран При – RUH Fighting-ийн "The National Sport of Kazakhstan" – GFORCE (Алматы)


  • Хөгжим (39 бүтээл): 1 Алт, 1 Мөнгө, 1 Хүрэл

    Гран При – Old Spice-ийн "AIDAKHAR" – Proctor & Gamble / NOTO Agency (Алматы)


  • Самбар, Дэлгэцийн Сурталчилгаа (187 бүтээл): 3 Алт, 4 Мөнгө, 7 Хүрэл

    Гран При – Heineken-ийн "Heidden in Plain Sight" – Leo (Куала Лумпур)


  • Олон Нийтийн Харилцаа (PR) (159 бүтээл): 3 Алт, 2 Мөнгө, 6 Хүрэл

    Гран При – Public Policy Campaign-ийн "36 Months" – Supermassive / FINCH (Сидней)


  • Хэвлэл Мэдээлэл (45 бүтээл): 1 Алт, 1 Мөнгө, 1 Хүрэл

    Гран При – Times of India-ийн "Ink of Democracy" – Havas (Мумбай)


  • Сошиал & Нөлөөлөл (170 бүтээл): 2 Алт, 3 Мөнгө, 7 Хүрэл

    Гран При – Vaseline-ийн "Transition Body Lotion" – Ogilvy (Сингапур)


Тусгай шагналын эзэд:

Ази Номхон далайн орнуудын оны шилдэг агентлаг:

COLENSO BBDO (Оакланд, Шинэ Зеланд)

OGILVY (Сингапур)

McCANN (Гургаон, Энэтхэг)


Оны шилдэг бие даасан агентлаг:

SPECIAL (Сидней, Австрали)

SPECIAL (Оакланд, Шинэ Зеланд)

KONDURKAR STUDIO (Дели, Энэтхэг)


Оны шилдэг групп:

OGILVY

DENTSU

TBWA WORLDWIDE


Оны шилдэг медиа групп:

ESSENCEMEDIACOM

ZENITH

MINDSHARE


Spikes Palm (Шилдэг продакшн):

EARLY MAN FILM (Энэтхэг)

AOI PRO. (Япон)

HUNGRY FILMS (Энэтхэг)


Оны шилдэг стргатеги, үр дүн:

BMF (Сидней, Австрали)

DROGA5, ACCENTURE SONG-ийн бүрэлдэхүүнд багтдаг (Сидней, Австрали)

LEO (Сөүл, Өмнөд Солонгос)


Spikes Asia-ийн Бүтээлч Байдлын Тайлан болон албан ёсны шалгаруулалтын дүн мөн нийтлэгдсэн. Бүс нутгийн хамгийн шилдэг бүтээлүүдийг дэлгэсэн энэхүү тайланг Spikes Asia-гийн шүүгчид сонгон шалгаруулсан. Уг тайланд шүүгчдийн ажиглалтын үр дүн, 2025 оны шагналт бүтээлүүдийн чиг хандлага, сэдвүүд багтсан. Тайланг энд дарж үзнэ үү. Мөн энэ жилийн хамгийн амжилттай ажилласан агентлагууд, сүлжээ, продакшн студиудийн жагсаалтыг эндээс үзэх боломжтой.


Бүх үр дүн, ялагчдын дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж үзнэ үү: www.lovethework.com/work-awards/awards/spikes-asia

Commenti


About Us

Adjournal бол маркетинг, медиа, бүтээлч салбарт өрнөж буй мэдээ, шинэлэг санаануудыг хүргэх эх сурвалж юм. Манай редакцын зорилго бол брэнд, зар сурталчилгааны мэргэжилтнүүдэд салбарын шинэ хандлага, шинэлэг шийдлүүдийг танилцуулж, бүтээлч үйл ажиллагааг дэмжих явдал бөгөөд мэргэжлийн ярилцлага, кейс судалгаа, стратегийн зөвлөгөө зэрэг өргөн агуулгатай контентыг танд хүргэнэ. 

Subscribe to get exclusive updates

adj logo.png

Adjournal Mongolia

Media/news company

🎉Creative community network and media channel. We cover trends, case studies, expert opinions, and events, fostering a vibrant community for industry growth and innovation.

Contact: info@adjournal.org
Phone: +976 94969498, 80778128

SOCIALS

  • Facebook
  • Instagram
  • Linkedin
bottom of page