2025 оны 3-р сарын 6 (Сингапур) – Ази Номхон далайн бүс нутгийн хамгийн нэр хүндтэй, маркетинг, бүтээлч сэтгэлгээний өндөр амжилтыг үнэлдэг Spikes Asia наадмаас 2025 оны "Оны шилдэг сурталчилгаа" шагналын эзнээр Samsung Electronics-ийг тодрууллаа. Энэхүү шагнал нь өөрийн агентлагуудтай хамтран бүтээлч сэтгэлгээгээр онцгойрсон, шинэлэг маркетингаар ялгарсан брэндийг үнэлдэг бөгөөд Samsung Electronics энэхүү шагналыг 2017 онд мөн хүртэж байжээ. Шагналыг Samsung Electronics-ийн Гар утасны бизнесийн туршлага хариуцсан гүйцэтгэх дэд ерөнхийлөгч бөгөөд Маркетингийн газрын дарга Стефани Чойд 2025 оны 4-р сарын 24-ний Пүрэв гарагт Swissôtel The Stamford-д болох ёслолын үеэр хүлээн авах юм. Haymarket Media Asia компанийн Гүйцэтгэх захирал Атифа Силк хэлэхдээ: "Samsung брэндийн гайхалтай бүтээлүүд нь тэдний бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санаачилгыг илэрхийлж байна. Тэдний кампанит ажил уламжлалыг эвдэн, дэлхийн маркетингийн стандартыг хиулсан нь шагнал хүртэх гол шалтгаан болсон" гэжээ.
Samsung-ийн бүтээлч кампанит ажил нь хэрэглэгчдэд өвөрмөц, гайхамшигтай туршлага олгож, сурталчилгааны ертөнцөд үргэлж шинэ жишиг тогтоосоор ирсэн. Тус брэндийн кампанит ажлууд нь үзэгчдэд урам зориг өгч, гүн гүнзгий түвшинд холбогдон, өвөрмөц, бүрэн дүүрэн мэдрэмжүүдийг болгодог. Энэ ч утгаараа Spikes Asia наадмаас хамгийн олон шагнал авсан. Үүний дундаас Samsung компанийн 2023 онд хэрэгжүүлсэн 'Flipvertising' кампанит ажил нь Бүтээлч Өгөгдөл (Creative Data) болон Шууд Идэвхжүүлэлт (Direct Spikes) төрөлд хоёуланд нь Гран При шагнал хүртсэн нь брэндийн бүтээлч сурталчилгааны салбар дахь онцгой амжилтыг тод харуулж байна. Samsung-ийн 2023 оны 'Flipvertising' кампанит ажил нь уламжлалт сурталчилгааны ойлголтуудыг өөрчлөн, Galaxy Z Flip4-өөр дамжуулан хэрэглэгчдэд хайлтын туршлагаа удирдах боломж олгосон. Ингэснээр хэрэглэгчдэд өөрсдийн сонирхлоороо, үр өгөөжтэй хайлт хийх замаар мэдээлэл олж авах сэдэл төрүүлсэн нь Самсунгийн ур ухааны тод жишээ болжээ.
Самсунг 2024 оны Spikes Asia наадмаас "Try Galaxy Fold Experience" кампанит ажлаараа 4 шагнал хүртсэн бөгөөд нь хэрэглэгчдэд эвхэгддэг технологитой танилцах боломжийг олгосон. Хэрэглэгчдэд хоёр утсыг зэрэгцүүлэн синк хийх боломж олгосноор энэхүү кампанит ажил нь Galaxy Z Fold-ийн өргөн дэлгэц, олон үйлдлийг зэрэг хийх боломжтой систем, эвхэгддэг төхөөрөмжид тусгайлан зориулсан интерфейсийг хэрэглэгчдэд бодитоор турших нөхцөлийг бүрдүүлсэн. Энэхүү кампанит ажил нь Брэндийн Туршлага болон Идэвхжүүлэлт Brand Experience & Activation төрөлд Алт, Мөнгөн Spike, Дижитал Бүтээл Digital Craft төрөлд Мөнгөн Spike, Шууд Идэвхжүүлэлт төрөлд Хүрэл Spike шагналыг тус тус хүртсэн юм.
Samsung Electronics-ийн Гар утасны бизнесийн туршлага хариуцсан, Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Стефани Чой шагналын талаар хэлэхдээ: “Бид энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэндээ үнэхээр баяртай байна. Манай компанийн нээлттэй байдал, бүтээлч чанарыг бүх үйл ажиллагаандаа шингээхийг эрмэлздэг бөгөөд энэхүү шагнал нь манай үнэт зүйлсийг амьдрал дээр бодитоор харуулсан үр дүн юм. Бид шинэлэг технологи, маркетингийн туршлагаар дамжуулан хүмүүсийн болон салбарын түвшинд эерэг өөрчлөлт гаргах нээлттэй түүхийг улам өргөн хүрээнд түгээх болно” гэж онцолсон байна.
LIONS болон Spikes Asia-ийн Гүйцэтгэх захирал Саймон Күүк: "Samsung-ийн бүтээлч сэтгэлгээг технологитой хослуулсан цахиур хагалсан бүтээлүүд нь маркетингийн шинэ боломжийг тодорхойлсоор байна. Хэрэглэгчидтэй гүн гүнзгий харилцаа холбоо тогтоох арга барил нь манай салбарын ирээдүйг тодорхойлж байгаа тул 2025 оны Шилдэг Сурталчгаа шагналын эзэн болсон юм. Тэдний амжилт дэлхий даяар маркетеруудад шинэлэг санаа түгээж байгаа гэдэг утгаараа энэхүү шагналаар дамжуулан тэдний кампанит ажлуудын Ази Номхон Далайн орнууд төдийгүй олон улсын түвшин дэх гайхамшигтай нөлөөллийг тодруулж байна" хэмээжээ.
Spikes Asia-гийн оны шилдэгүүдэд шагнал гардуулах ёслол нь 2025 оны 4-р сарын 24-нд Swissôtel The Stamford-д болох бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг Spikes Asia-ийн албан ёсны вэб сайтаас авна уу.
Comments