ADFEST 2025: Young Lotus Workshop-д Монгол улс анх удаа амжилттай оролцлоо.
- Munkhzaya Erdenedelger
- Mar 22
- 1 min read
Updated: Apr 1
Монголын бүтээлч салбарын төлөөлөгчид 2025 оны AdFest наадмын хүрээнд зохион байгуулагдсан Young Lotus Workshop тэмцээнд анх удаа амжилттай оролцож, олон улсын шилдэг залуу бүтээлчидтэй өрсөлдөн, үнэтэй туршлага хуримтлууллаа.

Young Lotus Workshop
AdFest-ийн нэг гол онцлох хэсэг болох Young Lotus Workshop нь Ази, Номхон далайн бүсийн 30 хүртэлх насны шилдэг залуу рекламчид, дизайнеруудыг урьж, бүтээлч сэтгэлгээ, шинэ сорилтуудтай хэрхэн ажиллах чадварыг нь хөгжүүлдэг хөтөлбөр юм. Оролцогчид олон улсын нэр хүндтэй менторуудтай хамтран ажиллаж, бодит брэндийн брийф дээр үндэслэн богино хугацаанд шинэлэг шийдэл гаргах даалгавар авдаг.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас Т.Анударь, А.Номин оролцож, Mastercard-ний зүгээс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлал ба хөгжлийн бэрхшээлтэй иргэд чиглэлээр бүтээлч шийдэл боловсруулан, олон улсын шүүгчдийн өмнө танилцууллаа.
Багийн гишүүд хэлэхдээ:"AdFest-ийн Young Lotus Workshop-д оролцоно гэдэг нь зөвхөн тэмцээн бус, сурч хөгжих, сүлжээ тогтоох, бүтээлч сэтгэлгээгээ шинэ түвшинд гаргах гайхалтай боломж байлаа. Дэлхийн шилдэг агентлагуудын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, ажлын богино хугацаанд хэрхэн өндөр үр дүнтэй бүтээл гаргах талаар суралцсан нь бидэнд маш том туршлага боллоо.

AdFest Young Lotus Workshop-д анх удаа оролцож, Монголын бүтээлч салбарыг төлөөлөн өрсөлдөх нь цаашид олон залуусыг урамшуулах, олон улсын түвшинд гарах эхлэл боллоо. Бид энэ туршлагаа салбарынхаа бусад мэргэжилтнүүдтэй хуваалцаж, ирэх жилүүдэд илүү олон баг, залуу мэргэжилтнүүдийг уг тэмцээнд оролцуулахыг зорьж байна.
Монголын бүтээлч салбар улам өргөжин тэлж, олон улсын тавцанд амжилттай үнэлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна

FINALIST Presentation




Оролцогчид:













Comments