top of page
Writer's pictureKhandsuren Lkhamsuren

2025 оны Spikes Asia-гийн ерөнхий шүүгчид тодорлоо

Updated: Nov 17, 2024

2024 оны 11 сарын 14




Spikes Asia буюу Ази, Номхон далайн бүсийн хамгийн нэр хүндтэй, бүтээлч байдал болон маркетингийн үр нөлөөг үнэлэн шагнал олгодог фестивалийн 2025 оны ерөнхий шүүгчдийн бүрэлдэхүүнийг зарлалаа. Шүүгчдийн биечлэн шүүх үйл явц 2025 оны 3-р сард Вьетнамд зохион байгуулагдах ба 4-р сард Сингапурт болох шагнал гардуулах ёслолоор өндөрлөх бөгөөд энэ нь Ази, Номхон далайн бүсийн бүтээлч чанарын жишгийг тогтоох юм.

2025 оны шүүгчдийн ерөнхийлөгчдийн бүрэлдэхүүнд Австрали, Хятад, Энэтхэг, Япон, Шинэ Зеланд, Сингапур, Өмнөд Солонгос болон Тайланд улсын төлөөлөгчид багтсан бөгөөд энэ жил анх удаагаа Тайландад төвтэй агентлаг оролцох гэж байна. SOUR Bangkok компаний үүсгэн байгуулагч, бүтээлч захирал Дамиса Онгсириваттана /Damisa Ongsiriwattana/ нь Энтертэйнмент, Тоглоом болон Хөгжим төрөлд ерөнхий шүүгчээр ажиллах бөгөөд тэрээр ийнхүү хэлсэн байна: “Энэ жил Spikes Asia-д Энтертэйнмент, Тоглоом, Хөгжмийн төрөлд ерөнхий шүүгчээр ажиллах болсондоо туйлын их баяртай байна. Ази шиг эрч хүчтэй, олон талт бүс нутагт энтертэйнмент, тоглоом болон хөгжмийн хүчээр дамжуулан түүх бүтээх нь тасралтгүй шинэ боломжуудыг нээсээр байна. Би хил хязгаарыг тэлж, үзэгчидтэй утга учиртайгаар холбогдож буй онцгой бүтээлч байдлыг шүүгчдийн бүрэлдэхүүнтэй цуг тэмдэглэн, хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна.”


2025 оны Spikes Asia-гийн ерөнхий шүүгчдийн нэрс:

Аудио, Радио, Кино, Хэвлэл, Нийтлэл

Ашиш Чакраварти (Ashish Chakravarty), McCann Worldgroup-ийн гүйцэтгэх захирал, Энэтхэг дэх бүтээлч хэлтсийн тэргүүн

Брэндийн туршлага & Идэвхжүүлэлт, Бүтээлч худалдаа

Гэри Стил (Gary Steele), DDB New Zealand-ийн бүтээлч захирал, Аотеароа Шинэ Зеланд

Бүтээлч өгөгдөл, Инноваци

Жули Жихюн Кан (Julie Jihyun Kang), Serviceplan Korea-ийн гүйцэтгэх захирал, удирдах түнш, Өмнөд Солонгос

Бүтээлч үр нөлөө, Бүтээлч стратеги

Линдси Эванс (Lindsey Evans), Global Partner болон CEO, Special Australia, Special Group, Глобал

Дизайн, Салбарын ур чадвар

Кайназ Кармакар (Kainaz Karmakar), Ogilvy-ийн бүтээлч захирал, Энэтхэг

Дижитал ур чадвар, Сошиал & Influencer

Казухиро Шимура (Kazuhiro Shimura), Dentsu Inc.-ийн групп бүтээлч захирал, Япон

Шууд, OOH

Ронни Ву (Ronnie Wu), TBWA\China-ийн бүтээлч захирал, Хятад

Энтертэйнмент, Тоглоом, Хөгжим

Дамиса Онгсириваттана (Damisa Ongsiriwattana), SOUR Bangkok-ийн бүтээлч захирал, үүсгэн байгуулагч, Тайланд

Кино ур чадвар

Деклан Кэхилл (Declan Cahill), Exit Films-ийн удирдах захирал, Аотеароа Шинэ Зеланд

Эрүүл мэнд

Шунсуке Какінами (Shunsuke Kakinami), FOUR FEET Inc.-ийн гүйцэтгэх захирал, бүтээлч захирал, Япон

Медиа

Хелен МакРэй (Helen McRae), GroupM Asia Pacific-ийн өсөлт, маркетингийн ерөнхий захирал, APAC

PR

Маргарет Кей (Margaret Key), MSL APAC-ийн гүйцэтгэх захирал, Самсунг брэндийн дэлхийн удирдагч, Publicis Groupe, Глобал


Spikes Asia-ийн захирал Манди Нео (Mandy Neo) ерөнхий шүүгчдийн бүрэлдэхүүний талаар хэлэхдээ: “Spikes Asia 2025-н хүндэт ерөнхий шүүгчдийг зарлаж байгаадаа бид маш их баяртай байна. Эдгээр бүтээлч манлайлагчид бол салбар тус бүрийн шилдэг төлөөлөгчид бөгөөд шүүлтийн үйл явцад арвин туршлага, алсын хараа, хүсэл тэмүүллээ шингээх болно. Тэдний манлайллын хүрээнд бүс нутгийн бүтээлч, шинэлэг байдлаараа хамгийн өндөр стандартад нийцсэн бүтээлүүдийг Spikes Asia-д сонгон оруулах болно. Бидний зорилго бол Ази–Номхон далайн бүсийн гайхалтай авьяас чадварыг онцлон харуулж, ирээдүйн бүтээлч сэтгэгчид болон бүтээгчдэд урам зориг өгсөөр байх явдал юм” гэжээ.


LIONS-ийн гүйцэтгэх захирал Саймон Кук (Simon Cook) хэлэхдээ: “Бид Spikes Asia 2025-ын ерөнхий шүүгчдийг зарлаж байгаадаа таатай байна. Эдгээр онцгой манлайлагчид өөрсдийн салбарт бүтээлч байдал болон инновацийн хил хязгаарыг тэлж чадсан бөгөөд тэдний өвөрмөц үзэл бодол, мэргэжлийн ур чадвар, туршлага болон энэхүү чухал ажилд хувь нэмрээ оруулж байгаад талархаж байна. Тэдний алсын хараа, хүсэл тэмүүлэл нь Spikes Asia-г бүс нутгийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулах суурь хэвээр хадгалж, Ази–Номхон далайн болон дэлхийн бүтээлч салбарын ирээдүйг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Ирэх жил Вьетнамд уулзахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.


Spikes Asia-д бүтээл хүлээн авах эцсийн хугацаа нь 2025 оны 1-р сарын 28. Шагналын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.spikes.asia вэбсайтаас авна уу.

Comments


About Us

Adjournal бол маркетинг, медиа, бүтээлч салбарт өрнөж буй мэдээ, шинэлэг санаануудыг хүргэх эх сурвалж юм. Манай редакцын зорилго бол брэнд, зар сурталчилгааны мэргэжилтнүүдэд салбарын шинэ хандлага, шинэлэг шийдлүүдийг танилцуулж, бүтээлч үйл ажиллагааг дэмжих явдал бөгөөд мэргэжлийн ярилцлага, кейс судалгаа, стратегийн зөвлөгөө зэрэг өргөн агуулгатай контентыг танд хүргэнэ. 

All Posts
bottom of page