Young Lotus Workshop нь 2004 оноос хойш зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн бүс болон Ойрхи Дорнодын залуу бүтээлч багуудад зориулсан арга хэмжээ бөгөөд бүтээлч салбарын залуусыг хөгжүүлэх, урамшуулах зорилготой.

Харин энэ оны 3-р сарын 25-нд Монгол улсад анх удаа Young Lotus Workshop зохион байгуулагдах гэж байна. Анхдугаар арга хэмжээний ялагч баг Тайланд улсын Паттаяа хотод зохион байгуулагдах Young Lotus Workshop 2025-д оролцох эрхээр шагнагдах юм.
AAAM буюу "Рекламны агентлагуудын нэгдэл"-ийн зүгээс маркетинг, зар сурталчилгааны агентлагуудад ажилладаг залуусыг энэхүү арга хэмжээнд оролцож, салбарын залуустайгаа өрсөлдөж, шинэ түүх бүтээхийг урьж байна.
Оролцогчдод тавигдах шаардлага:
30-аас доош настай байх
Маркетинг, зар сурталчилгааны агентлагт ажилладаг эсэхийг нотлох бичиг баримт, тодорхойлолттой байх.
Тайланд улсад зохион байгуулагдах арга хэмжээнд тухайн цаг хугацаанд оролцох боломжтой байх.
Тэмцээний талаар:
Бүртгэл: 2025.02.11 - 2025.02.18 ны хооронд явагдана.
Зохион байгуулагчдын зүгээс 2025.02.18-ны өдөр “даалгавар”-ыг зарлана.
2025.02.23 ны 23:59 цагаас өмнө багууд бэлтгэсэн даалгаварыг aaaofmongolia@gmail.com хаягт “pdf” өргөтгөлтэй илгээх.
2025.02.24-нд эцсийн шатанд үлдсэн 6 багийг зарлаж тус багуудын даалгавартай танилцах, ялагч тодрох үндсэн үйл ажиллагаа болно.
Бүртгэлийн хураамжгүй.
Арга хэмжээтэй холбоотой тодруулах зүйлс гарвал 80092210 дугаарт холбогдоно уу.
Бүртгүүлэх линк: https://shorturl.at/VM9Hh
Ерөнхий зохион байгуулагч: Рекламны Агентлагуудын Нэгдэл
Хамтран зохион байгуулагч: Adjournal Magazine
Commentaires