top of page

Хэрхэн Фейсбүүкийн хайлтад олдох вэ?

Writer's picture:  Oyunsaikhan Sumiyanamjil Oyunsaikhan Sumiyanamjil

Монгол улс бүртгэгдсэн 3.4 сая иргэнтэй бол үүний 65% нь Мета платформын хэрэглэгчид байна. Өрсөлдөгч болоод маргаан үгүй Фейсбүүк суваг нь манай оронд хамгийн өргөнөөр хэрэглэгддэг суваг юм. Хэн нэгэн хоол хүргэлт, автобус түрээс гээд хайхад хэрхэн олдох вэ? 



Энэ нийтлэл нь маркетер бид хэрэглэгчийг идэвхжүүлэх хөнгөлөлт ба урамшуулал, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг Facebook Feed-дээ постлодог бол тухайн контентуудыг хэрэглэгч Фейсбүүк хайлтын системээр хэрхэн олох боломжтой болгох вэ? түлхүүр үгт тулгуурлан контентыг сайжруулснаар илэрцээ хэрхэн өөрчилж болох талаар ярилцъя

Organic reach буюу төлбөргүйгээр хэрэглэгчид түгээх боломжтой контентийн төрлүүд нь 

  • Image

  • Video

  • Text post

  • Link with preview 

  • Reels 

  • Story 

  • Live video байна. 

Үнээс Фейсбүүк хайлтын илэрц-д STORY-гоос бусад нь ямар нэгэн байдлаар олдож болох нь ээ. Лайв хийсний дараа видеогоо постлох уу? эсвэл рийл хэлбэрээр хадгалах уу? гэж асуудаг тул зурган болон бичлэгэн хэлбэрийн пост руу хувирна. 





Link with preview буюу нийтлэл хуваалцах хэлбэр нь сайт-н CMS/content management systems/-с хамаардаг тул өөр нийтлэлээр ярих нь зөв гэж бодлоо. Ерөнхий хэлбэр нь зурагтай посттой маш төстэй. Reel буюу богино бичлэгтэй пост нь одоогоор хайлтын илэрц-д Тиймээс бид 

  • Text post буюу зөвхөн бичгэн

  • Image буюу зурагтай 

  • Videos буюу бичлэгтэй постуудыг хэрхэн хайлтын илэрц-д зориулан сайжруулах талаар ярилцъя. 

CHEAT SHEET



Video title – Explanation

Дараах зурагт Facebook дээрх Roomies өрөө гэх хайлтын эхний илэрц болон сайжруулсан илэрцийг харуулав. 

Эрэгтэй хүний дүрстэй байгаа бичлэг хэлбэрийн сурталчилгаа нь өрөөний доторх тохижилт болон зайг харуулах зорилгоор хийгдсэн сурталчилгааны материал бөгөөд хайлтын илэрцийн оновчлол хийхээс өмнө хэрэглэгчийн хайлтад гарч ирэхгүй байсан бол видеоны гарчигыг сольсноор хайлтанд илэрч эхлэв.




Бид зөвхөн видеоны Title хэсгийг өөрчилснөөр Google хайлт болон Facebook хайлт дээр гарч ирж байна. Тийм учраас бичлэг хэлбэрийн сурталчилгаанд гарчиг өгөхдөө ямар хайлтын илэрцд гарч ирэх гэж буйгаас хамааран Keyword-г тусгах шаардлагатай болох нь...




Description – Explanation

Мөн л өрөөний тохижилтын санааг агуулсан сурталчилгааны ажил маань Roomies өрөө хайлтад гарч ирэхгүй байна. Харин харьцуулсан зурагт нэмэлтээр 2 зураг хайлтын илэрцд нэмэгдсэн байгааг харж байна. 

Энд бид мөн л Keyword-г ямар нэгэн тийн ялгал эсвэл өөрчлөлтгүйгээр тайлбар хэсэгт оруулж өгсөнөөр хайлтын илэрцийг өөрчилж чадлаа. 





Hashtag – Explanation 

Yes, they have enormous power. 

Шууд хайлтан дээр гарч ирэх ид шидтэй дээ. 

Бичсэн үг бүр keyword болдог байх нь ээ.



Tag – Explanation

Эхний тайлбарын зассан байдлыг харсанчлан tag хэсэг дээр Roomies uruu хэмээн оруулсан боловч галигласан хайлтын илэрц дээр гарч ирж чадсангүй ээ. 


Энэ нь хэрэглэгчийн авах гэж байгаа мэдээллийн хэрэгцээ болон бидний өгч байгаа мэдээллийн мөргөлдөөнөөс амжилттай харилцаа үүсэх ёстойгоос хамааран харагдахгүй байгаа бөгөөд галигласан Unitel tseneglegch card хайлтад 1 сарын 5-нд постолсон нэгжийн картны контентоо tag оруулснаар харуулж чадсан.




Alt text – Explanation

Зөвхөн зурган контентод оруулах боломжтой Alt text нь хараагүй болон хараа муутай хэрэглэгчид зориулсан хэрэглүүр бөгөөд тэд утасны цэс бүрийг дууддаг хэрэглүүрээр уг постыг харахад бидний тайлбарыг чангаар унших нь ээ. 


Тэр нь яахавдээ бидэнд ямар хэрэгтэй юм бэ? гэж үү? Хайлтын системд зургийг харуулахад Фейсбүүкийн алгоритм манай зургыг танихад тусалж зурган хайлтын илэрц гэх мэтээр илэрнэ.

Be descriptive, Be precise. 





Энд room гэдэг үг хаана ч дурсагдаагүй байхад хайлтад илэрч байгаа нь Alt text-н буян бөгөөд заавал англи хэл дээр бичих ёстой үгүй бол манай хэлийг машин өндөр түвшинд танихгүй байх нь ээ. 



Заа тэгээд асууж сурах зүйл байвал.

コメント


About Us

Adjournal бол маркетинг, медиа, бүтээлч салбарт өрнөж буй мэдээ, шинэлэг санаануудыг хүргэх эх сурвалж юм. Манай редакцын зорилго бол брэнд, зар сурталчилгааны мэргэжилтнүүдэд салбарын шинэ хандлага, шинэлэг шийдлүүдийг танилцуулж, бүтээлч үйл ажиллагааг дэмжих явдал бөгөөд мэргэжлийн ярилцлага, кейс судалгаа, стратегийн зөвлөгөө зэрэг өргөн агуулгатай контентыг танд хүргэнэ. 

All Posts

Subscribe to get exclusive updates

adj logo.png

Adjournal Mongolia

Media/news company

🎉Creative community network and media channel. We cover trends, case studies, expert opinions, and events, fostering a vibrant community for industry growth and innovation.

Contact: info@adjournal.org
Phone: +976 94969498, 80778128

SOCIALS

  • Facebook
  • Instagram
  • Linkedin
bottom of page