top of page

Хип-хоп салбарын халуухан амтлагч Кендрик Ламар


Реппер Кендрик Ламар нэгэн уран бүтээлдээ MUSTRAAD (гич) гэж дуулж байсан удаатай. Энэ нь Нeinz болон Кендрик Ламар нарын хамтын ажиллагааны шалтгаан болжээ. Цахим хуудсанд Нeinz болон Кендрик Ламар нарын хамтарсан нэгэн онцгой бүтээгдэхүүний реклам саяхан цацагдсан юм. Өөрөөр хэлбэл 10 жилийн дараа Нeinz гич эргэн ирлээ. Тэд энэ удаа зүгээр нэг энгийн зар сурталчилгаа хийхийг урьтал болгосонгүй. Кендрик Ламарын өвөрмөц хэв маяг онцлогийг сав баглаа боодлоороо харуулахыг зорьсон байна. Мөн түүний ашигладаг онцгой амтыг бүтээгдэхүүндээ шингээснээрээ онцлог юм. Heinz компани мэдэгдэхдээ тус бүтээгдэхүүний өвөрмөц амт шинж чанар нь бүх төрлийн шарсан махтай илүү зохицно гэлээ.  Нэмж хэлэхэд тус бүтээгдэхүүнээ зуны улиралд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж.

Кендрик Ламар нэгэн ярилцлагынхаа үеэр "Хүн бүр миний уран бүтээлээр намайг мэддэг байх. Гэхдээ миний амьдралын асар том хэсэг бол хоол хийх, мах шарах гэдгийг мэддэггүй. Би чөлөөт цагаараа мах шарах дуртай. Багаасаа л Нeinz хэрэглэдэг байсан учир хамтран ажиллахыг ихэд хүсдэг байсан" хэмээлээ.


ЭНД дарж зар сурталчилгаага үзнэ үү.


Кендрик Ламар бол Америкийн алдартай реппер, дууны үг зохиогч, продюсер бөгөөд тэрээр хип-хоп хөгжмийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг гэж тооцогддог. Хэдхэн хоногийн өмнө болсон 67 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын үеэр түүний дуулсан "Бидэн шиг биш" нь шилдэг реп дуу, шилдэг реп гүйцэтгэл, шилдэг клип, оны шилдэг дуу, оны шилдэг бичлэг гэсэн таван номинацид тус тус ялалт байгуулжээ. 2025 оны Супер Боулын хагас цагийн тоглолтод Кендрик Ламар "Бидэн шиг биш" хит дуугаараа оролцохоор болсон байна. Түүний бүтээлүүд нь олон нийтэд хүчтэй нөлөө үзүүлдгээс дүгнэвэл тэрээр хамгийн том нөлөөлөгч юм.


Kommentare


About Us

Adjournal is an independent creative and marketing platform amplifying the voice of Central Asia. Founded in Mongolia, we cover the region’s most exciting stories in branding, advertising, digital transformation, and creative innovation. We interview game-changing CMOs, showcase bold campaigns, and connect emerging talent with leading agencies. From Cannes Lions to grassroots studios, we champion creativity with purpose. Adjournal is building a home for bold ideas, real insight, and creative leadership across Central Asia. We’re always looking for new contributors to help shape conversations around branding, marketing, creativity, and innovation. Join the Voice of Central Asia’s Creative Future!

Become a contributor

adjournal 2025 all black logo.png

Adjournal Asia

Media/news company

Adjournal is an independent creative and marketing platform amplifying the voice of Central Asia. Founded in Mongolia, we cover the region’s most exciting stories in branding, advertising, digital transformation, and creative innovation.

Contact: info@adjournal.org
Phone: +976 94969498, 80778128

SOCIALS

  • Facebook
  • Instagram
  • Linkedin
bottom of page