
Компанийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилготой Social Impact 2025 арга хэмжээ 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг Монгол Улсад Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөл (ГХУСАЗЗ), Co::brand маркетингийн агентлаг хамтран зохион байгуулсан юм.
Сүүлийн жилүүдэд цахим орчинд хүмүүсийн зарцуулах цаг ихсэж байгаагаас үүдэн нийт хэрэг зөрчлийн нэлээдгүй хэсэг нь цахим орчинд үйлдэгдэх болсон байна. Тиймээс “Технологи ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” уриалгын дор энэ жилийн Social Impact 2025 арга хэмжээ үргэлжиллээ.
Бизнесийн байгууллагууд 2024 онд нийгмийн чиглэлээр олон томоохон арга хэмжээг зохион байгуулсан юм. Эдгээр байгууллагуудын төлөөлөл өөрсдийн нийгмийн кампанит ажиллаа танилцуулж, тус арга хэмжээнд оролцлоо. Хөтөлбөрийн үеэр Гахайг аваръя (ногоочдод туслах төсөл), Монос хүнс Экос усны савлагаа шинэчлэгдлээ (хуванцар хог хаягдлыг бууруулах төсөл), Next Дулаан элчийг асаа (дулаан хувцас хандивлах аян) зэрэг олон амжилттай нийгмийн ажлууд илтгэл тавьж эерэг хандлага, санал санаачилгыг түгээлээ. Нийгэмд чиглэсэн кампанит ажил нь тухайн компанийн эерэг дүр төрхийг бүрдүүлдэг төдийгүй борлуулалтад сайнаар нөлөөлдөг гэдгийг тус арга хэмжээ онцоллоо.

Иймд нийгэмд шийдвэрлэх шаардлагатай байгаа олон асуудлыг хөндөж, нийтэд ил болгох замаар бараа бүтээгдэхүүнээ сурталчилж, нийгмийн хариуцлагаа биелүүлэх нь бизнесийн байгууллагуудын чухал зорилт болоод буй.
Comments