top of page
Writer's pictureAdvertising Journal

Монгол улс анх удаа “Spikes Asia 2025”-н шүүгчдийн бүрэлдэхүүнд багтлаа



Ази Номхон далайн орнуудын бүтээлч салбарын хамгийн том наадам болох Spikes Asia 2025 оны тэмцээнийхээ шүүгчдийн бүрэлдэхүүнийг зарлалаа.


Шүүгчдийн бүрэлдэхүүнд анх удаа Flipkart болон easypaisa - Telenor Microfinance Bank зэрэг брэндүүд оролцож байгаа бөгөөд Grab, Meta, Nestlé, TikTok, Unilever, Warner Music Asia зэрэг брэнд, платформууд, Choojai and Friends, GForce Kazakhstan, IDEOT, Monks India, One Green Bean зэрэг агентлагууд багтжээ.


Spikes Asia-ийн захирал Манди Нео шүүгчдийн бүрэлдэхүүнийхээ талаар хэлэхдээ: "Бид Spikes Asia 2025 оны шүүгчдийг зарлаж байгаадаа баяртай байна. Түүнчлэн Монгол Улсыг анх удаа шүүгчдийн бүрэлдэхүүндээ хүлээж авч байгаадаа бахархаж байна. Бидний алсын хараа Ази Номхон далайн бүс нутгийн бүтээлч шилдэг бүтээлүүдийг шалгаруулахад чиглэдэг. Тиймдээ ч Монгол улсын бүтээл салбарын ажлуудыг олон нийтэд танилцуулж, шинэ стандартуудыг бий болгоно гэдэгт итгэж, тэсэн ядан хүлээж байна." гэжээ.




2025 оны шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаа төлөөлөн Whyze агентлагийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Мөнхжаргалын Билгүүн багтжээ. Тэрээр Аудио ба Радио, Кино, Хэвлэл ба Хэвлэлийн бүтээл ангилалд шүүгчээр ажиллах юм. Тэрээр:

 "Spikes Asia нь бүтээлч харилцаа холбоо, стратегийн чиглэлээр бүс нутгийн жишиг болсон. Монгол Улс ч үүнд үл хамаарахгүй. Би энэ жил Spikes Asia-ийн шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсыг төлөөлж байгаадаа үнэхээр их бахархаж байна. Түүнчлэн Төв Азийн орнууд жил ирэх тусам улам ихээр оролцож, төлөөлөгдөж буйд баяртай байна. Бүс нутгийн гайхалтай бүтээлүүдийг шүүгчдийн хамт үзэхийг тэсэн ядан хүлээж байна." хэмээжээ.


LIONS группийн гүйцэтгэх захирал Саймон Күү:

 "Манай шүүгчид Ази Номхон далайн бүс нутгийн бүтээлч стандартуудыг тогтооход чухал үүрэгтэй. Энэ жил шүүгчдийн өргөн цар хүрээтэй бүрэлдэхүүнийг харах үнэхээр сайхан байна. Олон төрлийн агентлаг, брэнд, компанийн төлөөлөгчид оролцсоноор шүүгчдийн өрөөнд олон янзын үзэл бодол хэлэлцэгдэх болно гэдэгт итгэж байна. Тэдний хичээл зүтгэлд талархаж байна." гэж онцоллоо.

Comments


About Us

Adjournal бол маркетинг, медиа, бүтээлч салбарт өрнөж буй мэдээ, шинэлэг санаануудыг хүргэх эх сурвалж юм. Манай редакцын зорилго бол брэнд, зар сурталчилгааны мэргэжилтнүүдэд салбарын шинэ хандлага, шинэлэг шийдлүүдийг танилцуулж, бүтээлч үйл ажиллагааг дэмжих явдал бөгөөд мэргэжлийн ярилцлага, кейс судалгаа, стратегийн зөвлөгөө зэрэг өргөн агуулгатай контентыг танд хүргэнэ. 

All Posts
bottom of page