
Дэлхийн дахинд маш олон тэмдэглэлт баяр байдаг. Гэхдээ тэдгээр баяраас хамгийн сэтгэл хөдөлгөм романтик баяр нь мэдээж гэгээн хайрын баяр буюу Валентины баяр юм. Юу энэ баярыг ийм сэтгэл хөдөлгөм болгодог юм бол гэж хэзээ нэгэн цагт та бодож үзсэн үү? Валентины өдрийн түүх олон зуун жилийн өмнөөс эхлэлтэй.
Энэ баярын гарал үүсэл нь Ромын эзэнт гүрний үед (III зуун) амьдарч байсан Гэгээн Валентин хэмээх санваартантай холбоотой гэж үздэг. III зуунд Ромын эзэн хаан Клавдий II цэргүүдээ гэрлэхийг хориглосон байдаг. Учир нь гэр бүлтэй эрчүүд дайн тулаанд муу тулалддаг гэж үзжээ. Гэгээн Валентин энэ шийдвэрийг зөрчиж, нууцаар залуу хосуудыг гэрлүүлж байсан тул баривчлагдан, цаазлуулсан гэдэг. Түүнийг 2-р сарын 14-нд цаазалсан тул хожим энэ өдрийг хайрын өдөр болгон тэмдэглэх болсон гэх яриа бий. Дундад зуунд Английн зохиолч Жеффри Чосер хайрын шүлэгтээ 2-р сарын 14-нийг дурдсан нь энэ өдрийг романтик утгатай болгожээ. 15–16 зууны үед хүмүүс бие биедээ хайрын захиа, шүлэг бичдэг уламжлал үүссэн байна. 19-20 зууны үед Америк, Европт шоколад, цэцэг, үнэт эдлэл бэлэглэх нь нийтлэг болжээ.

Тийм ээ, Валентины өдөр бол маш том бизнесийн боломжтой баяр. Дэлхий даяар хүмүүс хайртай дотны хүмүүстээ бэлэг өгдөг учраас худалдаа, үйлчилгээний салбарын олон бизнес энэ үеэр ашиг орлогоо нэмэгдүүлдэг байна.
Валентины өдрийг 19 зууны дунд үеэс бизнесийн зорилгоор тэмдэглэгдэж эхэлсэн гэж үздэг. Энэ баярыг ашиглан компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтаа өсгөж, маркетингийн томоохон боломж болгон хөгжүүлсэн байна.
Валентины баярын бизнесийн хөгжил
1840-өөд он – Валентинка илгээх тренд (Англи, АНУ)
Эстер Хоуланд (Esther Howland) гэх америк бүсгүй Англиас санаа авч, анхны арилжааны зориулалттай гар хийцийн валентинка үйлдвэрлэж эхэлсэн гэнэ.
Түүний бизнес маш амжилттай болж, Валентины өдөр хайрын илэрхийлэл төдийгүй арилжааны баяр болон хөгжсөн байна.
1868 он – Шоколадны үйлдвэрүүд оролцсон нь
Британийн Cadbury компани анх удаа Валентины зориулсан шоколадтай хайрцаг гаргаж, энэ уламжлал болон түгсэн байна.
Дараа нь Hershey’s, Nestlé зэрэг компаниуд Валентины тусгай бүтээгдэхүүн гаргаж эхэлжээ.
19 зууны сүүл – Цэцэг, үнэт эдлэл нэмэгдсэн
Цэцгийн дэлгүүрүүд ялангуяа улаан сарнай хамгийн их борлуулалттай болохыг анзаарч, тусгай багц санал болгодог болжээ.
Үнэт эдлэлийн салбар мөн хосуудад зориулсан бөгж, зүүлт, бугуйвч зэргийг Валентины тусгай хямдралтайгаар худалдаалах болов.
20 зууны эхэн – Ресторан, аялал жуулчлалын бизнес өргөжсөн байдхг.
1900-аад оноос ресторан, зочид буудлууд романтик оройн хоол, хосын аялал санал болгох болжээ.
20 зууны дунд үе – Баяр бүрэн арилжааны шинжтэй болсон байна.
АНУ, Европын ихэнх улсуудад Валентины өдөр бизнесийн маркетингийн чухал өдөр болж, томоохон брэндүүд бүтээгдэхүүнээ сурталчлах болжээ.
21 зуун – Дижитал эрин үе
Цахим худалдаа хөгжихийн хэрээр онлайн дэлгүүрүүд (Amazon, Alibaba гэх мэт) Валентины тусгай урамшуулал санал болгодог болсон юм.
Одоо TikTok, Instagram зэрэг платформ дээр Валентины хямдрал, урамшуулал, бэлэгний санаа түгээмэл байдаг.
Өнөөдөр Валентины баяр хэр том бизнес вэ?
Дэлхий даяар жил бүр 20+ тэрбум ам.долларын борлуулалт зөвхөн Валентины баяраас үүсдэг.
АНУ-д хүн бүр дунджаар 200 орчим доллар Валентины бэлгэнд зарцуулдаг.
Цэцэг, шоколад, үнэт эдлэл, ресторан, аялал жуулчлалын салбар энэ баяраас хамгийн их ашиг олдог.
Одоо Валентины өдрийг дэлхий даяар тэмдэглэгддэг бөгөөд Монголд ч мөн адил романтик бэлэг, болзооны өдөр болж хөгжсөн байна.
Comentários